Аймгийн Шуурхай штаб яаралтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа

3 жил
Аймгийн Шуурхай штаб яаралтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа
1.Сум хоорондын хөдөлгөөн: Хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, зөвшөөрөгдсөн ачаа тээврийг сумын Онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн аймгийн Шуурхай штабын шийдвэрээр нэвтрүүлнэ.
2.Сум хоорондын хөдөлгөөнийг зөвхөн дараах 4 цэгээр нэвтрүүлнэ.
-Халхгол, Матад сумын чиглэл зүүн “Ялалт”-ын гүүрийн пост
-Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумын чиглэл Баянтүмэнгийн гүүрийн пост
-Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн сумын чиглэл хуучин нефть хангамжийн газрын баруун урд талын пост
-Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумын чиглэл УБ төмөрзамын Баянтүмэн тасгийн зүүн талын төв замын постоор тус тус нэвтрүүлнэ.
-Бусад постоор нэвтрүүлэхийг хориглов.
3.Түргэвчилсэн шинжилгээ авах хоёр “Явуулын цэг” маргаашаас /2021.04.18/ эхлэн ажиллана. Шинжилгээ өгөх иргэд дараах утсанд холбогдоно уу? 8528-2274, 8534-0074
4.Шинээр батлагдсан тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийг гэрээс огт гарахгүй байхыг хатуу анхааруулж байна.
-Гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.
-Өрхийн нэг гишүүн зөвшөөрсөн үйлчилгээг гэрт хамгийн ойр цэгээс авна.
5.Дэглэм сахиулах үйл ажиллагаанд сайн дураар оролцох иргэдийг нэмэлтээр бүртгэж байна.
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ
7058-4647, 7058-3366, 8006-4647, 8684-3366
Имэйл хаяг:70584647@dornod.gov.mn