Монгол улсын Харцага Д.Анарын цолыг Дорнодчууд мялаалаа

3 жил
Монгол улсын Харцага Д.Анарын цолыг Дорнодчууд мялаалаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд 6 давж Монгол улсын “ХАРЦАГА” цол хүртсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат “Кекүшюзан хөгжил сан”-ийн бөх Доржийн Анарт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдсан шинэ байранд 2 өрөө байрыг цолны мялаалга болгон Кекүшюзан Д.Батбаяр баяр наадмын эхний өдөр гардуулсан юм.

Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс Монгол улсын Харцага Д.Анартаа хүндэтгэл үзүүлж Land- 200 авто машинаар мялаалаа. Монгол бөхөө эрхэмлэн дээдэлж Дорнод нутгийн байгууллага хувь хүмүүс дэмжин хандив өргөжээ.

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж харцага цол хүртсэн Д. Анарт "Степ голд" компанийн зүгээс 50 сая төгрөг, улсын наадамд 4 давсан Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан П. Мөнхбатад 5 сая төгрөгийг гардууллаа

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар