Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

1 долоо хоног
Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Коронавируст /Covid-19/ халдвартай тэмцэж буй энэ үед нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр /2021.05.04/-ний өдөр Ш.Өргөнбаяр захиралтай “Их Базар Констракшн” ХХК 5.000.000 төгрөг
- Д.Энхболд захиралтай “Түшигт Хан оргил” ХХК 1.000.000 төгрөг, 500 ширхэг амны хаалт
- Г.Ганпүрэв багштай Хэрлэн сумын ЕБС-ийн 9Б ангийн хамт олон 2000 ширхэг амны хаалт зэрэг хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед иргэдийн үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж бидэнд ажиллах урам дэм өгч байна. Та бүхний өгсөн энэхүү хүмүүнлэгийн тусламжийг голомтод эрсдэлтэй бүсэд шинжилгээ болон вакцинжуулах үйл ажиллагаанд тэргүүн ээлжид ажиллаж буй алба хаагчдадаа зориулж, зарцуулалтыг эргэн ил тод мэдээлэх болно” гэлээ.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар