Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны /2021.05.05/ 11:40 цагийн мэдээлэл:

1 сар
Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны /2021.05.05/ 11:40 цагийн мэдээлэл:
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймгийн Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомтот бүс нутгаас 29 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 235 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад Хэрлэн суманд 184 иргэн, бусад суманд 433 иргэн байна. 326 PCR шинжилгээ хийгдсэн.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 46
- Хэрлэн суманд: 14
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 17
-Дашбалбар суманд: 5
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 21
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -22
Хүндэвтэр -2
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 155 иргэн, дам хавьтлын 263 иргэн байна.
✅АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭХГҮЙ БАЙГАА НЬ ИЛРҮҮЛЭЛТ МУУ БАЙНА УУ? ТАРХАЛТАА БАРИАД БАЙНА УУ?
Ойрын болон дам хавьтлын шинжилгээ хуваарийн дагуу хийгдэж байна. Сүүлийн 24 цагт дам хавьтлаас илрүүлэг буюу тандалтын шинжилгээг 326 иргэнд хийсэн. Бүх суманд шинж тэмдгийн тандалт, болон санамсаргүй түүврийн аргаар шинжилгээг авч тандалт хийж ажиллаж байна. Ойрын хавьтлын тусгаарлалт 05 дугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд ч хуваарийн дагуу шинжилгээг авч байна. Нууц үеийн хугацаа дуусах болоогүй учир иргэд тайвширч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй.
2. 02 БОЛОН 60 ДУГААР БАЙРУУДЫН ХӨЛ ХОРИО ХЯЗГААРЛАЛТ ХЭЗЭЭ ЦУЦЛАГДАХ ВЭ?
Тус байруудын хөл хорио хязгаарлалтын хугацаа 05 дугаар сарын 8-нд дуусна. Тиймээс өмнөх өдөр нь ойрын хавьтлуудад давтан шинжилгээ хийгдэнэ. Шинжилгээний хариуг үндэслэн дараагийн шийдвэр гарна.
3. ОЙРЫН ХАВЬТЛААС ХЭДЭН УДААГИЙН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА ВЭ?
Ойрын хавьтлаас 3 удаа шинжилгээ авч байна. Халдварын голомтот бүс нутгаас ирсэн иргэдээс 6 дахь хоног дээр шинжилгээ авч, гэрт нь 14 хоног тусгаарлаж байна.
4. СУМДАД ТАНДАЛТЫН ШИНЖИЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙЖ БАЙНА ВЭ?
Сумдад эмнэлгээр үйлчлүүлсэн, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс сонгож тандалтын шинжилгээг хийж байна. Мөн Хэрлэн сумаас очсон иргэдэд шинжилгээ хийж байна.
5. БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ЭХ УУРХАЙ НЬ ЯАГААД ТОГТООГДОХГҮЙ БАЙНА ВЭ?
Иргэдийн дунд шинж тэмдэггүй халдвар бүртгэгдээгүй, зөвхөн ойрын хавьтлыг дагасан тохиолдлууд гарч байна. Тийм учраас нууц үеийн хугацаанд тандалт үргэлжилнэ. Бид 2,3 таамаглалыг дэвшүүлж, үүнийхээ дагуу хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эх уурхай дээр анхаарал хандуулахаас илүү тархалтаа хумьж чадвал эх уурхайг хурдан илрүүлэх боломжтой.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар