Дорнод аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг бүтээлчээр хөгжүүлэх зорилгоор Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс санаачлан “Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдааныг зохион байгуулсан.
Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоож зохион байгуулалтын арга хэмжээг хориглосонтой холбогдуулан “Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдааны шагналын арга хэмжээг түр хугацаанд хойшлуулаад байсан билээ.
Аймгийн Онцгой комиссоос 2021 оны 05-р сарын 21-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын шар түвшинд шилжүүлсэн тул аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шагналын арга хэмжээг зохион байгууллаа.
“Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдаанд аймгийн 23 ерөнхий боловсролын сургуулийн 1120 суралцагч оролцсон бөгөөд дараах 301 суралцагчдад шагнал урамшууллыг гардууллаа. Үүнд:
- 6-7, 8-9, 10-12 дугаар ангийн төрөлд оролцож 1-3 дугаар байр болон тусгай байр эзэлсэн 31 суралцагчдын шагнал урамшуулал,
- 1-5 дугаар ангийн төрөлд оролцсон нийт 270 суралцагчдад аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын зүгээс урамшууллын зүйлийг сургуулийн удирдлагуудаар дамжуулан тус тус гардууллаа.
Мөн “Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдаанд суралцагчдаа амжилттай бэлтгэн өргөн хүрээнд хамруулсан ЕБС-ийн англи хэлний багш нартаа Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын “ЦАХИМ ТАЛАРХАЛ”-ыг илгээлээ.
“Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдаанд оролцсон нийт суралцагчдын бүтээлийг нэг бүрчлэн үзэж, мэргэжлийн түвшинд шалгаруулалтыг зохион байгуулсан эрхэм шүүгч нартаа болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж хамтран ажилласан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олондоо аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс талархал илэрхийлье.
“Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдаанд шүүгчдийн үнэлгээгээр дараах суралцагчид шагналт байрыг эзэллээ. Үүнд:
6-7 дугаар ангийн төрөл “Англи хэлээр шүлэг унших”
1-р байр:
Оролцогч: А.Есөн-Эрдэнэ, Сургууль: Хэрлэн сумын 5-р сургууль, Багш: Б.Ууганцэцэг, Шүлгийн нэр: “Traffic lights”
2-р байр:
Оролцогч: Б.Дарьяа, Сургууль: “Долоодой” сургууль 7а анги, Багш: О.Отгонзул, Шүлгийн нэр: “Оpen a book”
3-р байр:
Оролцогч: Т.Энэрэл, Сургууль: Хэрлэн сумын 8-р сургууль, Багш: А.Чимэгмаа, Шүлгийн нэр: “Me”
Тусгай байр:
Оролцогч: Г.Амита, Сургууль: “Шинэ хөгжил" цогцолбор, Багш: Б.Отгончимэг, Шүлгийн нэр: “My Senses”
Тусгай байр:
Оролцогч: Ө.Сайнзаяа, Сургууль: Хэрлэн сумын 12-р сургууль, Багш: Мөнхтуул, Шүлгийн нэр: “Wintry night, Your best”
Тусгай байр:
Оролцогч: Х.Энэрэл, Сургууль: Хэрлэн сумын 1-р сургууль, Багш: М.Мөнхтyyл, Шүлгийн нэр: “My native land”
Тусгай байр:
Оролцогч: А.Мөнх-Учрал, Сургууль: Хэрлэн сумын 1-р сургууль, Багш: Г.Саранчимэг, Шүлгийн нэр: “Idioms”
Тусгай байр:
Оролцогч: Г.Анх-Ирээдүй, Сургууль: “Шинэ хөгжил" цогцолбор, Багш: П.Баярмаа, Шүлгийн нэр: “Colours”
8-9 дүгээр ангийн төрөл “Хүүхэлдэйн кинонд англи хэлээр дуу оруулах”
1-р байр:
Оролцогч: Ц.Хонгорзул, Э.Оюунжаргал, Сургууль: Хэрлэн сумын 8-р сургууль 9а анги, Багш: Б.Баттуяа, Хүүхэлдэйн киноны нэр: “The Slushious Scene”
2-р байр:
Оролцогч: А.Сувд-Эрдэнэ, Л.Номинтуяа, Сургууль: Хэрлэн сумын 8-р сургууль 9а анги, Багш: Б.Баттуяа, Хүүхэлдэйн киноны нэр: “Coraline”
3-р байр:
Оролцогч: Б.Номинжин, Б.Эрдэнэцэцэг, Сургууль: Хэрлэн сумын 8-р сургууль 9а анги, Багш: Б.Баттуяа, Хүүхэлдэйн киноны нэр: “Over the moon”
Тусгай байр:
Оролцогч: М.Мөнх-Оргил, Г.Эгшиглэн, Сургууль: “Долоодой” сургууль 9а анги, Багш: О.Отгонзул, Хүүхэлдэйн киноны нэр: “Hotel transylvania”
Тусгай байр:
Оролцогч: О.Хүслэн, Сургууль:Хэрлэн сумын 1-р сургууль 8б анги, Багш: Д.Уянга, Хүүхэлдэйн киноны нэр: “The Glass of milk”
Тусгай байр:
Оролцогч: М.Марал, Э.Төрбилэг, Сургууль: “Долоодой” сургууль 9а анги, Багш: О.Отгонзул, Хүүхэлдэйн киноны нэр: “Beauty and beast”
Тусгай байр:
Оролцогч: Б.Золбаяр, М.Дөлгөөн, Сургууль: “Долоодой” сургууль 9а анги, Багш: О.Отгонзул, Хүүхэлдэйн киноны нэр: “Kung fu panda”
Тусгай байр:
Оролцогч: Э.Булган-Эрдэнэ-9в анги, Б.Өсөхбаяр-9б анги, Сургууль: Хан-Уул цогцолбор, Багш: Б.Болорчимэг, Хүүхэлдэйн киноны нэр: “Short stories”
10-12 дугаар ангийн төрөл “Дорнод аймгийн түүхэн дурсгалт газрыг англи хэлээр танилцуулах”
1-р байр:
Оролцогч: М.Номинзул, Сургууль: Хэрлэн сумын 1-р сургууль, Багш: Г.Саранчимэг, Бүтээлийн нэр: “Ялалтын хөшөө”
2-р байр:
Оролцогч: Ж.Золбоо, Сургууль: Хэрлэн сумын 5-р сургууль, Багш: Б.Ууганцэцэг, Бүтээлийн нэр: “Бунхан толгой”
3-р байр:
Оролцогч: М.Хулан, Сургууль:“Фловер” сургууль, Багш: Е.Буд, Бүтээлийн нэр: “Мэнэнгийн тал”
Тусгай байр:
Оролцогч: Б.Төгөлдөр, Сургууль: “Фловер” сургууль, Багш: Е.Буд, Бүтээлийн нэр: “Дорнод аймгийн есөн гайхамшиг”
Тусгай байр:
Оролцогч: С.Нандин-Эрдэнэ, Сургууль: Хэрлэн сумын 1-р сургууль, Багш: Г.Саранчимэг, Бүтээлийн нэр: “Их бурхант”
Тусгай байр:
Оролцогч: Т.Намуулин, Сургууль: “Долоодой” сургууль, Багш: О.Отгонзул, Бүтээлийн нэр: “Вангийн цагаан уул”
Тусгай байр:
Оролцогч: Б.Ундрал, Сургууль: Хэрлэн сумын 1-р сургууль, Багш: Г.Саранчимэг, Бүтээлийн нэр: “Их бурхант”
Тусгай байр:
Оролцогч: Г.Намуунзаяа, Сургууль: Хэрлэн сумын 12-р сургууль, Багш: Д.Болор-Эрдэнэ, Бүтээлийн нэр: “Mongolian soldiers monument”
Нийт сурагчдын үнэлгээг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын зүгээс сургуулийн англи хэлний багш нарт хүргүүлээд байгаа тул суралцагчид маань үнэлгээтэй танилцах боломжтой.
Уралдаанд идэвхтэй оролцсон нийт суралцагчиддаа болон дэмжлэг үзүүлж ажилласан англи хэлний багш нар, сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.