Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр /2021.06.04/-ний өдөр худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АФТА ХХК-ний зүгээс аймгийн Онцгой комисст цар тахлын үед нэн шаардлагатай хэрэглэгдэхүүн болох түргэн оношлуур, хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий зэрэг 4 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг байгууллагынхаа шилдэг ажилтан А.Цолмон, Н.Адъяасүрэн нараар уламжлуулан гардуулан өглөө.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал дэвшүүллээ. Тэрээр “Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд зориулж, зарцуулалтыг ил тод мэдээлэх болно” гэв.