Энэ оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт тус бүр 1.000.000 төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд гардууллаа. Үүний зэрэгцээ сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг тус бүр 500.000 төгрөгөөр урамшууллаа.