Аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байгаа нийт 498 эхчүүдийг коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү ажилд агентлаг, төрийн байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж байгаа бөгөөд жирэмсэн эхчүүдтэй нэг бүрчлэн утсаар холбогдож, сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй эхчүүдэд шинжилгээний түр цэгийн хаяг байршил, шинжилгээ авах цагийн хуваарийн талаар зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэн ажиллаж байна.
Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд шинжилгээний явуулын цэгийг тодорхой байршлуудад цагийн хуваарийн дагуу ажиллуулж, өдөр өдрөөр хуваарь гарган шинжилгээг зохион байгуулах юм.
Иймд эхчүүд маань халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шинжилгээндээ хамрагдана уу.
2021.09.12-ны өдөр:
“Мянган жаргалан” өрхийн ЭМТ-ийн хяналтад байдаг жирэмсэн эхчүүд 08:30-12:30 цагийн хооронд “43-р байрны урд талын машины зогсоолд байрлах” шинжилгээний түр цэгт шинжилгээндээ хамрагдана уу.
13:00-18:00 цаг хүртэл Политехник коллежийн арын талбайд Асралт Үйлс өрхийн ЭМТ-ийн хяналтад байдаг жирэмсэн эхчүүдийг үнэгүй хамруулна