Томуугийн эсрэг дархлаажуулалт 65 хувьтай явагдаж байна

3 жил
Томуугийн эсрэг дархлаажуулалт 65 хувьтай явагдаж байна
Цар тахлаас гадна томуугийн халдварын дэгдэлт эхлэж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулж байна.
Хэрлэн сумын хэмжээнд томуугийн вакцинд 5000 хүүхэд хамрагдахаас 2021.09.22-ны өдрийн байдлаар нийт 3254 хүүхэд буюу 65 хувь нь харагдаад байна.
Хэрлэн сумын 11 багийн Засаг даргын тамгын газрын ажлын албанаас гаргасан бүртгэл судалгаанд үндэслэн зорилтот өрхийн 2-11 насны хүүхдүүдийг хамруулж байгаа юм.
Дархлаажуулалтын цэг: Аймгийн Хөгжимт драмын театрт байрлаж байна
Дархлаажуулалтад хамруулах хугацаа: 2021.09.24-ний өдөр хүртэл өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд явагдаж байна.
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүд:
- Өөр төрлийн вакцин хийлгээд хамгийн багадаа 28 хоног болсон байх
- Коронавируст /ковид-19/ халдвараар өвчилсөн бол эдгээд
1 сараас дээш хугацаа өнгөрсөн зовиургүй байх
шаардлагатайг анхаарна уу.