БОЭТ-ийн Халдвартын тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах ажлыг хийж байна

3 жил
БОЭТ-ийн Халдвартын тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах ажлыг хийж байна

Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах холбох ажлыг хийж эхэллээ. Коронавируст халдварын хүнд хэлбэрийн өвчлөл нэмэгдэж байгаа тул аймгийн Засаг даргын нөөц сангаас нэмэлтээр хөрөнгө шийдвэрлэн хүчилтөрөгчийн нийт 19 гаралт бүхий ханын нэгдсэн системд холбох ажлыг хийж эхлээд байна.

Хүчилтөрөгчийн нэгдсэн системд холбогдсоноор:

1.Амьсгалын аппарат болгон дээр хүчилтөрөгчийн баллон залгахгүйгээр хананы нэгдсэн системээсээ хүчилтөрөгчийг авна.

 

2.Ханын системийн цэнэглэх хэсэг нь ногоон бүсэд байрлах учраас баллоноор халдвар дамжихгүй, техникч улаан бүс рүү орж баллон солихгүй, мөн дээрээс нь хоёр давхарт руу баллон зөөхгүй, өтгөрүүлэгч аппарат ашиглах шаардлагагүй болох зэрэг давуу талтай юм.