Аймгийн Онцгой комиссоос 2021.09.29-ний өдөр Сумдын Онцгой комисстой цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралдаанд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцож8 өвөлжилтийн бэлтгэл ажил, /COVID-19/ коронавируст халдварын нөхцөл байдал, үхрийн арьс товруутах өвчний нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.