Олон Улсын Ахмадын өдөр, Монгол Улсад Ахмадын байгууллага үүсч хөгжсний түүхт 90 жилийн ойг угтан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Ахмадын хороо хамтран цахим хурлыг зохион байгууллаа.
Цахим хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх “Ахмадын зөвлөх” багийн ахлагч, Монгол Улсын Гавъяат эдийн засагч Л.Түвдэнням, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр нар хурлын танхимаар, хөдөөгийн 13 сумын Засаг дарга, Ахмадын хорооны дарга нар, Хэрлэн сумын 11 багийн Ахмадын зөвлөлийн дарга нар цахимаар оролцлоо.
Хурлыг нээж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, аймаг орон нутгийн зүгээс ахмад настны талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийн талаар товч танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дурьдлаа.
Аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр Ахмадын байгууллагын 90 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Цахим хуралд оролцож буй ахмадын байгууллагуудыг төлөөлж, Хэрлэн сумын Ахмадын хорооны дарга Ч.Соль, Хөлөнбуйр сумын Ахмадын хорооны дарга Д.Гүнсэнноров, Цагаан-Овоо сумын Ахмадын хорооны дарга Д.Норжмаа, Хэрлэн сумын 10 дугаар багийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Хоролсүрэн нар нийт ахмадууддаа хандаж баярын мэндчилгээ тус тус дэвшүүллээ.
Цахим хурлын төгсгөлд 2021 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучилсан Цагдаагийн газрын Ахмадын зөвлөл, БОЭТ-ийн Ахмадын зөвлөл, Политехник коллежийн Ахмадын зөвлөл зэрэг анхан шатны ахмадын байгууллагуудыг “Манлайлагч” өргөмжлөл, мөнгөн шагналаар, Монголын Ахмадын холбооны даргын тушаалаар “Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг тодруулж, хүндэт өргөмжлөлөөр, зарим ахмад настанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яамны нэрэмжит шагнал олгосныг тус тус гардууллаа.