Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын ДАРАМЗАГД агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ‘’ОЛОН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ДУУЛААЧДЫН IV УРАЛДААН’’-ы удирдамж

3 жил
Хөгжмийн нэрт зохиолч,  найрал дууны удирдаач Гончигдамбын ДАРАМЗАГД агсны мэндэлсний  90 жилийн ойд зориулсан   ‘’ОЛОН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ДУУЛААЧДЫН IV УРАЛДААН’’-ы удирдамж

Дуунаас дуурь хүртлэх олон зуун нийтийн болон мэргэжлийн дууны бүтээлийг туурвисан алдартай уран бүтээлч, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын уран бүтээлийн давтагдашгүй нандин өв сангаас залуу дуучдад эзэмшүүлэх, тэдний дуулах ур чадварыг төгөлдөржүүлэх, улмаар нийт Монгол туургатны дууны өв соёлд уламжлуулан үлдээх, дууны хөгжмийн найруулгыг шинэчлэн баяжуулахад хувь нэмэр оруулах зорилготой олон улсын мэргэжлийн дуулаачдын IV уралдааныг онлайнаар 2021 оны 11 дүгээр сарын 04-26-ни өдрийн хооронд 2 үе шаттайгаар цахимаар зохион байгуулна.

 Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон олон найрал дуугаар алдаршсан Г.Дарамзагд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул юм. Тэрээр 1947 оноос Ардын армийн дуу бүжгийн чуулгад дуучин, 1951-1961 онд тус чуулгадаа найрал дууны удирдаачаар ажиллаж байж. 1961-1966 онд Москвагийн Хөгжмийн дээд сургуульд найрал дууны удирдаач мэргэжлээр суралцаж төгссөн. Үүнээс хойш УАДБЧ, Дорнод аймгийн хөгжимт драмын театр, Улсын дуурь бүжгийн театр, Орхон аймгийн Соёлын ордонд ажиллаж байжээ.