Монголын Таеквондогийн Холбоо, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан "Элчингийн цом-2021" таеквондо пүмсэ, цахим тэмцээнд Монгол улсын Таеквондогийн мастер Н.Наранцогт багштай “ХАН ОРГИЛ СОЁЛЗ” таеквондо хөгжлийн төвийн баг, тамирчид амжилттай оролцож, 6 мөнгө, 3 хүрэл медаль нийт 9 медаль хүртсэн амжилттайгаар анхны тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Өнөөдөр /2021.10.25/ аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймаг орон нутгийнхаа нэрийг гарган амжилт үзүүлсэн тамирчдад талархал илэрхийлэн медаль, өргөмжлөлийг нь гардуулан өгч сурлага, спортод нь амжилт хүслээ.
Бага насны ангилалд: 1 дүгээр сургуулийн сурагч Э. Амарбаясгалан, 5 дугаар сургуулийн сурагч А. Мөнх-Ундрал, 8 дугаар сургуулийн сурагч Г. Анар нар мөнгөн медаль,
Өсвөр насны ангилалд: Фловер сургуулийн сурагч Б. Номин, 5 дугаар сургуулийн сурагч Н. Намуун, Долоодой сургуулийн сурагч Б. Дарьяа нар хүрэл медаль,
Залуучуудын насны ангилалд: 8 дугаар сургуулийн сурагч Э. Номин-Эрдэнэ, Хан-Уул сургуулийн сурагч Б. Нарансолонго, 1 дүгээр сургуулийн сурагч З. Оюу-Эрдэнэ нар мөнгөн медаль тус тус хүртжээ.