Жижиг, дунд үйлдвэрлэлийн борлуулалтын цэгт дэмжлэг үзүүллээ

3 жил
Жижиг, дунд үйлдвэрлэлийн борлуулалтын цэгт дэмжлэг үзүүллээ

Өнөөдөр /2021.10.25/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн Орон нутгийн Хөгжлийн сан, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нийт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн, Халхгол, Хөлөнбуйр сумдын Жижиг, дунд үйлдвэрлэлийн “Борлуулалтын цэг”-т шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Эдгээр борлуулалтын цэгт шаардлагатай 22 нэр төрлийн 137 ширхэг тоног төхөөрөмжийг сумдын саналын үндсэн дээр олгож байгаа юм.

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл 2018 оноос эхлэн Дорнод аймагт хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд 2020 онд Хэрлэн суманд “ЖДҮ-г дэмжих төв”, Хөлөнбуйр суманд “Бизнес эрхлэгчдийг дэмжих төв”, Халхгол суманд “Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв”, 2021 онд жижиг дунд үйлдвэрлэлийн “Борлуулалтын цэг”-ийг Хэрлэн болон Дашбалбар сумдад тус тус байгуулаад байна.

May be an image of 2 people, people standing and outdoors

May be an image of 2 people, people standing and outdoors