Японы Хүүхдийг ивээх сан нь Дорнод аймагт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна

3 жил
Японы Хүүхдийг ивээх сан нь Дорнод аймагт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна
Японы Хүүхдийг Ивээх Сангаас ном, тоглоомын багц хандивлах “Зурагт ном” төслийг орон нутаг болон нийслэлийн төрийн өмчит 40 цэцэрлэг, сумын дөрвөн сургуульд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд Дорнод аймгийн төвийн 18-р цэцэрлэг, Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын цэцэрлэг, Халхгол сумын цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, аймгийн хэмжээнд нийт 10 гаруй сая төгрөгийн ном, тоглоомын багцыг хүлээж авсан юм.
 
“Зурагт ном” төсөлд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, арга зүйч зэрэг 70 гаруй төлөөлөл болон Хүүхдийг Ивээх Сангийн төсөл хэрэгжүүлэгчид оролцсон цахим уулзалт боллоо. Уулзалтаар Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын хөтөлбөрийн менежер Г.Цолмон Боловсролын хөтөлбөр болон “Зурагт ном” төслийн хэрэгжилтийн талаар танилцуулж, “Янзага” явуулын номын сангийн удирдагч, Япон улсын иргэн Аяа Кон цахим уулзалтад уригдаж, хүүхдүүдэд ном хэрхэн уншиж өгч байгаа туршлагаасаа хуваалцсан юм.
 
Цахим уулзалтаар Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын хөтөлбөрийн хяналт, үнэлгээний ажилтан Б.Урангуа төслийн үр дүн, хяналт үнэлгээг хэрхэн явуулах талаар оролцогчдод зөвлөгөө өгчээ.
“Зурагт ном” төсөл эхлээд удаагүй ч цэцэрлэг, сургуулиуд авсан ном, тоглоомоо бүтээлчээр ашиглаж номын булан байгуулах, зарим цэцэрлэг багц болгож ангиудаар аялуулах, хүүхдүүдэд номуудаас уншиж өгөх зэрэг бүтээлч ажлууд хийж байгаа талаараа оролцогчид ярилаа.
Японы жүжигчин, уран бүтээлч Дийн Фужиока зурагт номоор дамжуулан хүүхдүүдэд суралцах боломж олгох зорилгоор интернэтээр хандив цуглуулж, ном, тоглоомын багц илгээх аян өрнүүлжээ. Тэдгээр цуглуулсан хандивыг хүлээн авах орны нэгээр манай улс сонгогдож, Хүүхдийг Ивээх Сан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
205
People reached
4
Engagements
Boost post
 
 
 
3 shares
 
Like
 
 
 
Comment
 
 
Share