Удирдах ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааны чиглэл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, харилцан туршлага судлахад зорилготой аймгийн боловсролын салбарын “Удирдах ажилтны манлайлал” зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Төв номын санд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож боловсролын салбарын байгууллага болон багш, ажилчдад тулгамдаж буй асуудлыг сонсож орон нутагт шийдвэрлэх боломжтой асуудлуудад хариулт өгсөн юм.
Зөвлөгөөнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал 26, цэцэрлэгийн эрхлэгч 36 удирдах ажилтнууд оролцлоо.
Тус зөвлөгөөнд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас салбарын Боловсролын салбарын чиг хандлага, Боловсролын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй бодлого, сургалт үйл ажиллагааны зохион байгуулалт менежмент, Боловсролын үнэлгээний чиг хандлага, цахим шилжилт, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт түүний үр дүн зэрэг сэдэвүүдээр мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг энэ жилийн тухайд "Ковид-19" цар тахлын улмаас удирдах ажилтны түвшинд зохион байгуулжээ.