Шүлгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

3 жил
Шүлгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагналыг нь гардууллаа
Монгол Улсын төр цэргийн нэрт зүтгэлтэн Манлайбаатар Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, түүний алдар гавьяа, ажил үйлсээр бахархах, өсвөр үе, залуучуудын мэдлэг боловсрол, эх оронч үзлийг нэмэгдүүлж авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор ШҮЛЭГ-ийн уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулж, нийт 50 гаруй бүтээлээс 5 байрыг шалгаруулж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагналыг Гурванзагал сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувд, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан нар гардууллаа.
Тэргүүн байр- 2 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Болорсоронзон овогтой Номин-Эрдэнэ Дэд байр- Политехник коллежийн Үйлдвэрийн техникчийн 2 дугаар курсын оюутан Эрдэнэцэцэг овогтой Эрдэнэцогт Гутгаар байр- 8 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Уранбилэг овогтой Мягмарсүрэн Тусгай байр- 12 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Мөнхзул овогтой Анужин Хан-Уул сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Хүрэл-Очир овогтой Март нар шалгарлаа.
Шүлгийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт өсвөр үе, залуучууддаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе.