2021 ОНЫ ШИЛДЭГ “СТАРТ-АП”-ААР “ХЭРЛЭН ГОЛЫН АЛИМ” ТӨСӨЛ ШАЛГАРЧ БУЦАЛТГҮЙ 10.0 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймагт залуучуудын гарааны бизнесийг дэмжих “СТАРТ-АП” арга хэмжээ 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
Өнөөдөр /2021.11.30/ Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шилдэг “СТАРТ-АП” болсон “Хэрлэн голын алим” төслийг санаачилсан багт эргэн төлөх нөхцөлгүй 10,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох батламжийг гардуулан өглөө.
Энэ жилийн арга хэмжээнд 23 бүлгийн 48 залуус өөрсдийн санаачилсан бизнесийн төслөөрөө оролцсоноос 4 баг шалгарч 45 хоногийн хурдасгуур сургалтад хамрагдан, үүнээс шинэлэг санаагаараа “Хэрлэн голын алим” баг нутагшсан соортын алим, чавганы мод тариалах төслөөрөө шилдгээр тодорсон байна.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН шалгарсан төслүүд болох “Хэрлэн голын алим” “Гэр бүлийн амралт” “No stress” “Өд” төслүүдийг санаачлагч нартай уулзан, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлуудыг сонсон, дэд бүтэц, бусад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.
Шалгарсан “Хэрлэн голын алим”, “Өд” төслүүд Улсын хэмжээний “Старт-ап” шалгаруулах 20.0 сая, 17.0 сая, 13.0 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг авах арга хэмжээнд оролцох эрхтэй боллоо.
Дород аймагт залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажил сүүлийн таван жил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд нэг, 2018 онд дөрөв, 2019 онд 18 бүлэг, 2020 онд 11 баг тус бүр 10 сая төгрөг буюу нийт 440 сая төгрөгийн санхүүжилт олгож, залуучуудын санаачилсан 44 төрлийн бизнест хүүгүйгээр эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн бол энэ жилийн санхүүгийн дэмжлэг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгогдож байна.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан “Старт-ап” төвөөр дамжуулан гарааны бизнесийг дэмжих, гарааны бизнес эрхлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зэрэг бизнес эрхлэх мэдлэг чадвартай болгох сургалтыг явуулан чадавхжуулж байгаа юм.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, "ЧӨЛӨӨЛЬЕ" САНААЧИЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЭЖ БАЙНА
МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
ДОРНОД АЙМАГТ 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРЛЭСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ
"Хоршоо хөгжүүлэх сан"-гийн зээлийг зориулалтын бусаар хэрэгжүүлж төлж дууссан болон одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлдэгчийн мэдээлэл
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ 11 ДҮГЭЭР САР
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
"DIGITAL FIRST" АЯНЫ ХҮРЭЭНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛЖ 34.9 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ХАВИРГА-АРХАШААТ БООМТООР “ИСТАНА” МАРКИЙН АВТО МАШИНЫГ ТҮР ХУГАЦААНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
“ТУГ ЧИНГИСИЙН СҮМИЙН ТҮҮХИЙГ ТОДРУУЛАХУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️
ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСАА ҮДЛЭЭ