Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ

2 жил
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ
Дорнод аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2022 оны цэргийн бүртгэл 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл харъяа багийн Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа тул 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны ахлах, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд бүртгэлдээ хамрагдана уу.
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараахь бичиг, баримттай ирнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
2. Иргэний цахим үнэмлэх, (төрсний гэрчилгээ)
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Цагдаа, Тагнуул Онцгой байдлын газар, Шүүхийн алба хаагчид ажлын газрын үнэмлэх цахим үнэмлэхтэй очиж бүртгэлээ хийлгээрэй.
Бүртгэлийн цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 08.30-17.00,
Амралтын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб