Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хэрлэн сум 10, 11 дүгээр баг, Содномдаржаагийн гудамжнаас Хивс, Ялалт хорооллын дундах босоо тэнхлэгийн автозамыг үргэлжлүүлж барина.
Уг авто замын нийт урт 1,6 км ба үүнээс 500 метрийг 2017 онд, 500 метрийг 2018-2019 онд барьж ашиглалтад орсон. Одоо үлдсэн 600м урт, 6м өргөн, 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй хатуу хучилттай авто замыг барих ажил үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар зураг төсвийг 2015 онд хийлгэсэн тул шинэчлэн баталгаажуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажил хийгдэж байна.