Дорнод аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 104,6 тэрбум төгрөгийн 38 төсөл арга хэмжээ хэрэгжихээр батлагдсанаас 56,8 тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжих юм.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж дуусгах чиглэл өгсөн.
Үүний дагуу орон нутагт эрх шилжүүлсэн 26,8 тэрбум төгрөгийн 8 төсөл арга хэмжээнээс 7 ажлын тендерийг зарлаад байна.