Шинийн гуравны балжиннямтай билэгт сайн өдөр Хан уулаа тахилаа

2 жил
Шинийн гуравны балжиннямтай билэгт сайн өдөр Хан уулаа тахилаа
Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулаа билгийн тооллын Зуны эхэн сарын Шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу Аргын тооллын 05 дугаар сарын 03-ны өдөр тахилаа.
 
Уул усаа тахин байгаль дэлхийгээ аргадах ард түмнийхээ заяа буяныг даатгах уламжлалт ёс, зан үйлд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий нар оролцон, Дорнодын ард түмэн аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэлээ.
 
Тахилгын үеэр лам хуваргууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурж, уртын дуу, морин хуурын аялгуу эгшиглэж, ХДТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан болсон юм.
 
Хүчит бөхийн барилдаанд Булган сумын харьяат, Хилчин спорт хорооны тамирчин, аймгийн арслан Г.Шинэзориг түрүүлж, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын бөх, аймгийн заан Э.Батжаргал үзүүрлэж, шөвгийн дөрөвт аймгийн Биеийн тамир спортын газрын бөх, аймгийн арслан Б.Талынбүүвэй, Халхгол сумын харьяат, аймгийн начин Э.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна.
May be an image of 12 people, child, people standing and outdoors
May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of 11 people, child, people walking, people standing and outdoors
May be an image of 11 people, people standing and outdoors
May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of 6 people, people standing and outdoors
May be an image of 3 people and outdoors
May be an image of 7 people, people standing and outdoors
May be an image of 3 people, people standing and outdoors
May be an image of 6 people, people standing and outdoors