“Дайчин алдрын замаар” дугуйн аялал 430 км замыг 4 хоногт туулна

5 жил
“Дайчин алдрын замаар” дугуйн аялал 430 км замыг 4 хоногт туулна

Халхголын Ялалтын 80 жилийн ойд зориулсан "Дайчин Алдарын замаар" дугуйн аялал нь Дорнод аймгийн засаг даргын ивээл дор 2019 оны 08 дугаар сарын 4-9-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус аялал нь Чойбалсан хотоос Халх гол сум хүртэлх 430 км шороон замыг туулж дайны үеийн түүхэн жимээр аялах юм. “Дайчин алдрын замаар” дугуйн аялалд оролцож буй дугуйчдад Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж, аяллын замд нь амжилт хүслээ. Энэхүү дугуй аялалд Улаанбаатар хотын дугуйн спорт сонирхогч клуб, Дорнод аймгийн унадаг дугуйн холбооны нийт 25 дугуйн спорт сонирхогчид оролцож байна. Дугуйн аяллын багийнхан өнөөдөр Чойбалсан хотын Монгол дайчдын хөшөөнөөс Халхгол сумын зүг замдаа гарлаа.