Сумдын Эрүүл мэндийн төвийг эрсдэлт бүлгийн суурь өвчтэй, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудын эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгалийн ус, агаар, шавар, шарлага бусад хүчин зүйлийг ашиглаж сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжлэг зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Сумдын ахмадуудыг өдрийн сувилалд хамруулах” төсөл арга хэмжээг 2019-2021 оны хугацаанд хэрэгжүүлсэн.
2019 онд 283, 2020 онд 810, 2021 онд 810 нийт 1903 ахмад настныг хамруулсан нь зорилтот бүлгийн 32.5 хувийг эзэлж байна.
Сувиллын үр дүнд нийт ахмад настны 88,6 хувьд нь артерийн даралт тогтмолжсон, 86,48 хувьд нь нойргүйдэл багассан, 89.0 хувьд нь эрхтэн системийн хавсарсан зовиур болон өвдөлт багассан, сэтгэл зүйн байдал болон хөдөлгөөний идэвхид ахиц гарч эрүүл мэндийн боловсрол дээшилсэн, ахмад настанд чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарчээ.
Үргэлжлүүлэн аймгийн Орон нутгийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтаар “Сумдын ахмадуудыг өдрийн сувилалд хамруулах” төсөлд хөдөөгийн 13 сумын 810 ахмад настан хамруулахаар төлөвлөөд байна.
Сувилал нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулагдах ба сумдын Эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг, зайлшгүй хамрагдах шаардлагатай ахмадуудыг хамруулна.