Өнөөдөр /2022.05.05/ Баяндун сумын Ерөнхий боловсролын сургуульд Халхын голын дайнд сайн дураараа мордсон, баатарлаг 16 эмэгтэйн алдрыг хойч үедээ бахархан дуурсгах зорилгоор эрэлхэг дайчин эх оронч, эмэгтэйчүүдийн нэг, ахмад дайчин Ц.Чимэдцэрэнгийн нэрэмжит танхимыг байгуулж, нээлтээ хийлээ.
Нээлтэд ахмад дайчин Ц. Чимэдцэрэн, Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О. Ганзориг, Баяндун сумын ИТХ-ын дарга Б. Бат-эрдэнэ, Баяндун сумын Засаг дарга Х. Хүрэлчулуун, аймгийн ЗДТГ-н НБХ-ийн мэргэжилтэн О. Ганчимэг, ЗХ-ний 327 дугаар ангийн Зэвсэглэл, техник хариуцсан орлогч, хошууч Ц. Батгэрэл, ахмад настан М. Лхам, ахмад дайчин Ц. Чимэдцэрэнгийн гэр бүлийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр Баяндун сумын 1939 оны Халхын голын дайнд оролцсон дайчдад зориулсан хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, ЗХ-ний 327 дугаар ангийн ажил үүргийн онцлог, чиг үүргийг харуулсан арга хэмжээг зохион байгууллаа.