Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах сургалт болж байна

2 жил
Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах сургалт болж байна
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академийн хамтарсан “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах” сургалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна.
 
Сургалтыг Улсын бага хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын референт А.Мөнхбат, Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал доктор, профессор Д.Байгаль, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор А.Алтанзул, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Ч.Янжинхорлоо нар явуулж байгаа ба Дорнод аймгийн төрийн 50 гаруй албан хаагч хамрагдаж байгаа юм.
 
СУРГАЛТЫН СЭДВИЙН АГУУЛГА:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга- Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал
2. Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо
3. Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ
4. Байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх журам, аргачлалын тухай
5. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн шинэ зохицуулалтууд, анхаарах асуудал.
May be an image of 3 people
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 10 people, people sitting, people standing and indoor
May be an image of 11 people, people standing, people sitting and indoor