“Халамжаас хөдөлмөрт-2022” хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа боллоо

2 жил
“Халамжаас хөдөлмөрт-2022” хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа боллоо
Өнөөдөр /2022.05.06/ Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл болон Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр "ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ-2022" хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа, уулзалт зөвлөгөөн, төсөл, хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
 
Нээлтэд аймгийн Засаг Даргын Орлогч Ш.Ёл, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, аймгийн ХХҮГ-ын дарга Н.Базаррагчаа нар оролцлоо.
 
Арга хэмжээгээр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг танилцуулах, хөдөлмөрийн яармаг, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдаа, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх танхим"-ын үйл ажиллагаа, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, байнгын болон түр ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүллээ.
 
Өнгөрсөн онд хэдийгээр цар тахлын хүнд цаг үед байсан ч төр, засгаас баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг аймаг орон нутгийн түвшинд тууштай хэрэгжүүлж ирсэн ба залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төсөлд иргэдээ хамруулж, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх Загвар төв”-ийг байгуулж, бичил болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд дэмжлэг үзүүлж ажлын байрыг нь тогтвортой хадгалах талаар анхаарч, ажиллаж байна.
✔️Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хэлсэн үгэндээ: “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд төрөөс Ковид-19 цар тахлын үеийн хүндрэлийг даван туулахад зориулж санхүүжилтийг 1 дахин нэмэгдүүлсэн.
 
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих, иргэдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд ажилгүй иргэдийн оролцоог хангах, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон ажлын байр” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харж байгаа бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг ч шинээр хэрэгжүүлэх болно.
 
Иймд “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллахаар зорьж байна.” Гэв.
May be an image of 1 person and standing
May be an image of 1 person and standing
May be an image of 1 person, standing, sitting and crowd
May be an image of 9 people, people standing and outdoors
No photo description available.
May be an image of footwear
No photo description available.
May be an image of food and indoor
No photo description available.
May be an image of 3 people, people standing and outdoors
May be an image of 1 person
May be art of 1 person and outdoors