“Тэрбум мод-дорнод” хөдөлгөөн албан ёсоор эхэлж байна

2 жил
“Тэрбум мод-дорнод” хөдөлгөөн албан ёсоор эхэлж байна
Бүх нийтээрээ мод тарих өдрийг жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёрдох долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулж иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, арчилж ургуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсээр байна.
 
Өнөөдөр /2022.05.07/ Дорнод аймаг энэ өдрийг тохиолдуулан "Тэрбум мод-Дорнод" хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих ажлынхаа эхлэлийг тавьж, нээлтээ хийв.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч. Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын дарга О. Пүрэв-Очир, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А. Гантулга нар оролцлоо.
 
"Тэрбум мод-Дорнод" хөдөлгөөнөөр баыгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, идэвхи санаачлагатай оролцон олон мод тарьж ургуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, алдаршуулах зэргээр ажиллаж байгаа юм.
 
Энэ үеэр Хэрлэн сумын Эко сургуулийн болзол хангасан 2, 5, 8, Хан-Уул сургуулийн бага, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагналыг гардууллаа.
 
Иргэн, өрх, байгууллага бүр мод тарьж ургуулах аянд нэгдэн эрүүл ногоон ирээдүйг хойч үедээ өвлүүлэн үлдээх сайн үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
May be an image of 2 people, people standing and outdoors
May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of 21 people and people standing
May be an image of 5 people and people standing
May be an image of 7 people and people standing
May be an image of 10 people, people standing and road
May be an image of 6 people, outdoors and tree
May be an image of 9 people, people standing and road