Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын хүн, хүч техник хэрэгслийн менежментийг сайжруулахад анхаарч, айл өрхийн хог хаягдлыг татан авч, тээвэрлэх авто машин, техник хэрэгслийн тоог нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ачигч ковш, хог тээврийн машин нийлүүлэхээр төлөвлөсөн.
Тус авто машин Дорнод аймгийн Хэрлэн сумын гэр хорооллын айл өрхийн ахуйн хог, хур хогийг ачиж тээвэрлэхэд зориулагдах юм. Ингэснээр хог, хаягдлыг татан авах ачилтын давтамж нэмэгдэнэ.