“Тал нутгийн соёл”-ыг аялагч, жуулчдад танилцуулах арга хэмжээ болж байна

5 жил
“Тал нутгийн соёл”-ыг аялагч, жуулчдад танилцуулах арга хэмжээ болж байна

Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд 2019 оны 8-р сарын 04-ний өдөр Чойбалсан хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь Дорнод аймагт зонхилон амьдарч буй Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны уламжлалт соёл, түүний дотор дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой юм.
Дорнод нутгийн иргэд та бүхнийг болон зорин ирэх аялагчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.