Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Баян-Уул, Халхгол суман дахь Сум дундын ойн ангиудад мод ургуулах, мод үржүүлгийн талбайг өргөтгөх машин техник, ажлын багаж хэрэгслээр хангахаар төлөвлөөд байна.
Өнөөдөр /2022.05.23/ аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн дарга Б. Эрдэнэжаргалд портер автомашиныг хүлээлгэн өглөө.