“Тал нутгийн соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дөрвөн ястны уламжлалаа танилцууллаа

5 жил
“Тал нутгийн соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дөрвөн ястны уламжлалаа танилцууллаа

“Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 04-ны өдөр найрамдал паркад болсон бөгөөд энэ өдөр сайхан үндэсний хувцастай оролцогчдыг сонгон шалгаруулсан юм. Мөн Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны зан заншил, өв уламжлалыг харуулсан 4 отог ажиллаж, уламжлалт бөх, сур, тоглоом наадгай, дээл урлаг, язгуур урлаг, уран бичлэгээ иргэд болон аялагчдад сонирхуулж өөрсдийн онцлогийг харуулсан урлагийн номеруудыг иргэдэд сонирхуулсан юм.
Сайхан Халх үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд У.Зоригтбаатарын гэр бүл,
Эрэгтэй төрөлд М.Сүхбаатар,
Эмэгтэй төрөлд У.Энхтуяа,
Хүүхдийн төрөлд З.Оюунзаяа.
Сайхан Буриад үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд Д.Баатарын гэр бүл,
Эрэгтэй төрөлд Д.Мижиддорж,
Эмэгтэй төрөлд М.Есүгэй.
Сайхан Барга үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд Б.Эрдэнэбаатрын гэр бүл,
Эрэгтэй төрөлд Ч.Идэрчулуун,
Эмэгтэй төрөлд А.Энхжаргал.
Сайхан Үзэмчин үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд Х.Цасчихэрийн гэр бүл,
Эрэгтэй төрөлд О.Тайван,
Эмэгтэй төрөлд М.Батжаргал,
Хүүхдийн төрөлд Т.Анар нар тус тус шалгарлаа.