Хүүхэд, залуус, иргэдэд спортын үйчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, спортын 11 төрлөөр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоогоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна.
Мөн аймгийн “Эмэгтэйчүүдийн хөгжил” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч “Зорилготой амьдрал” төрийн бус байгууллагын зүгээс энэ оны 3 дугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлыг хангаад байна.