Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлтийг АЗДТГ-ын Төрийн үйлчилгээ- мэдээллийн төвийн “Нээлттэй утас-70582233”-, www.dornod.gov.mn сайт, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын пейж хуудсаар хүлээн авч ажлын 5 хоногийн дотор харьяалагдах байгууллагад шилжүүлэн, шийдвэрлэж байна.
2022 оны хагас жилийн байдлаар Нээлттэй утас -70582233 дугаарт нийт 183 гомдол, санал хүсэлт бүртгэгдсэн. Тухайн өргөдөл гомдол, санал хүсэлтийг төрийн албаны цахим сүлжээ” ЭЙБЛ” програмд байршуулан харьяа байгууллагад шилжүүлэн 128 өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж, 55 өргөдөл гомдол, санал хүсэлт шийдвэрлэх шатанд байна. Мөн Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд 69 өргөдөл гомдлыг иргэдээс төрийн байгууллагад гаргасныг шийдвэрлэж иргэдэд хариу мэдэгдэж ажиллаж байна.