Дорнод аймгийн Хүний нөөцийн ажилтнуудаас бүрдсэн Хүний нөөцийн клубын ээлжит уулзалт 2022 оны 5 дугаар 31-ны өдөр боллоо.Уулзалтаар Канадын MERIT төслийн Зөвлөх Вилл Гау “Зан төлөвт суурилсан ярилцлага хийх” арга зүйн сургалт зохион байгуулж аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн нийт 27 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтаар аймгийн “Шинээр томилогдсон албан хаагчийг дадлагажуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, цаашид сайжруулах чиглэлийн талаар санал солилцлоо.