Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /825.0 сая/ шинэ барилгын ажлаа эхлүүллээ. Барилгын гүйцэтгэгчээр Ш.Өргөнбаяр захиралтай "Их Базар Констракшн" ХХК шалгарсан бөгөөд барилгын шавыг өнгөрсөн 07 дугаар сарын 31-ний өдөр тавьсан байна.
Тус барилгыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй хэдий ч хугацаанаас нь өмнө буюу энэ оны 11 дүгээр сард барьж дуусгах саналыг гүйцэтгэгч компанид тавьжээ.