Монгол улсын зүүн бүсийн гурван аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны гурван аймаг, хот хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны 6 талт уулзалт тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалт нь 2018 оны 08 дугаар сард Дорнод аймагт болж байсан бол энэ жилийн хувьд "Зүүн бүсийн хөгжлийн гарц- Хамтын хүч 2019” сэдвээр 08 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байна.
Зургаан талт уулзалтад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид, Сүхбаатар, Хэнтий, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол, Улаанхад, Тунляо аймгуудын төлөөлөгчид болон холбогдох яам, агентлаг, бизнес эрхлэгчид, хувийн хэвшил нийт 200 гаруй зочид оролцож аймгууд өөр өөрсдийн онцлог болоод бүсийн хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцож, салбар уулзалтууд зохион байгуулж байна.