Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна

2 жил
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна
 
Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар албан даалгаврын хүрээнд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлууд орон нутагт зохион байгуулагдаж байна.
 
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар улаан буудай 1700 га-аас 1910 тн, төмс 17 га-аас 170.6 тн, хүнсний ногоо 20 га-аас 183.3 тн бусад үр тариа 340 га-аас 220 тн ургац тус тус хураан авсан бол малын тэжээл, тосны ургамлын ургац хураалт эхлээгүй байна. Дээрхи буудайн ургацаас 3 аж ахуй нэгж (Хишиг агро ХХК, Үйзэн тал ХХК, Дорнын кроп ХХК) нийт 600 тн буудайн Дорнод гурилын үйлдвэрт нийлүүлээд байна.
 
Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс бэлтгэхээс 167,4 тн өвс буюу 111,6 хувьтай, 40 тн тэжээл бэлтгэхээс 73,5 тн тэжээл бэлтгэж 183,7 хувь, сумын аюулгүй нөөцөд 1120 тн байгалийн хадлан бэлтгэхээс 588 тн өвс буюу 53 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 104,8 тн тэжээл буюу 25 хувь, малчдын түвшинд 107,321 тн байгалийн хадлан бэлтгэхээс 21,306 тн буюу 20 хувь, 470 тн тэжээл бэлтгэхээс 15,5 тн буюу 3,3 хувьтай тус тус бэлтгэсэн байна.