Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой, “Хилчдийн өдөр” өнөөдөр тохиож байна.

2 жил
Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой, “Хилчдийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Дорнод аймгийн хилийн 0132-р ангийн бие бүрэлдэхүүн орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ойн баярын хурлаа зохион байгууллаа. Баярын хуралд аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
 
Тэрээр хэлсэн үгэндээ Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн 0132 дугаар анги байгуулагдсанаас хойш өдгөөг хүртэл Хил хамгаалах байгууллагын бодлого шинэчлэл, өөрчлөлт хөгжил дэвшлийн бодит жишээ болж, хариуцсан нутаг дэвсгэртээ Улсын хил хамгаалалтыг чадварлагаар зохион байгуулж үндэсний аюулгүй байдлыг хангах ариун үйлсийг нэр төртэйгөөр биелүүлж ирснийг бахархан тэмдэглээд,
 
аймгийн Засаг дарга болон Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн даргын хувиар Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, анги салбарын үйл ажиллагааг дэмжих, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажиллах, амьдрах ахуй нөхцөлийг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэх, тэдний эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг дээшлүүлэх талаар бодлогын баримт бичигтээ хэрэгжүүлж жил бүр энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаагаа илэрхийллээ.