Дорнод аймгийн ажил хайгч залуучуудыг, ажил олгогч байгууллагуудтай зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлд сурталчилан таниулах, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг захиалагчтай холбох, харилцан бизнecийн холбоо тогтоох, туршлага солилцох боломж олгох, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор ХӨДӨЛМӨР ИРЭЭДҮЙГ БҮТЭЭДЭГ “ХӨДӨЛМӨРИЙН ЭКСПО - ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ” зохион байгуулах гэж байна.
Аймгийн хэмжээнд төрийн албаны төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалд 100 гаруй ажлын орон тоо сул байгаа бөгөөд ажил хайгч иргэд эзэмшсэн мэргэжлийн дагуу тухайн байгууллагын Хүний нөөцийн мэргэжилтнээс арга зүйн зөвлөгөөг шууд авах боломжтой юм.
Үзэсгэлэн яармаг 2022 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн Лхагва гарагт 10:00 цагт Тусгаар тогтнолын талбайд болно.
Дорнод аймгийн нийт иргэд та бүхнийг хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй бүх мэдээллээ нэг дороос авахыг урьж байна.
Ерөнхий Зохион байгуулагч: Дорнод аймгийн ЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Дорнод аймгийн Залуучуулын хөгжлийн зөвлөл, START UP DORNOD