Илч хорооллын хайрган хучилттай замыг хатуу хучилттай авто зам болгох ажил хэрэгжиж байна.

2 жил
Илч хорооллын хайрган хучилттай замыг хатуу хучилттай авто зам болгох ажил хэрэгжиж байна.
Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2021-2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сум, 1-р баг “Илч хорооллын хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай авто зам болгон барих ажлыг төлөвлөн “Авто агро” ХХК хэрэгжүүлж байна.
 
Тус зам 660м урт 4м өргөнтэй 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах байгууламж бүхий замыг цогцоор нь хэрэгжүүлж байгаа ба ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа юм.
 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн автозамын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниас бараа материалын хомсдол үнийн өсөлтөөс шалтгаалж, батлагдсан төсөвт ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй байна гэсэн саналыг үндэслэн ажлын хэсэг байгуулж, аймгийн ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлхээр бэлтгэж байгаа тухайгаа илэрхийллээ.