Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр Дорнод аймгийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 2016-2021 оны хооронд “Багш хөгжлийн төв”-ийг шат дараатайгаар байгуулж ирсэн. Энэ төсөлд нийт 26 сургуулийн 855 багш, 31 цэцэрлэгийн 246 багш нарыг хамруулах тохилог таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Энэ онд аймгийн орон нутгийн төсвийн 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Багш хөгжлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг Хэрлэн сумын 6-р цэцэрлэг, Баянтүмэн сумын цэцэрлэг, Ялалт багийн сургууль, Цагаан-Овоо сумын сургуулийн удирдлагууд хүлээн авлаа.
Мөн хөдөөгийн сумдын Сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн өрөө болон гал тогооны өрөөнд нэн шаардлагатай агшин зуурын ус халаагч тоног төхөөрөмжийг аймгийн төсвийн 3.5 сая төгрөгөөр худалдан авч, өнөөдөр Баянтүмэн, Булган, Чойбалсан Сэргэлэн сумын сургууль, цэцэрлэгүүдэд өглөө. Ус халаагчийг бүх сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлэх юм.