Манай аймаг анх 2020 онд “Манай анги” төслийг хэрэгжүүлж, төрийн өмчийн бүх сургуулийн Бага ангийн бүлгийг жишиг болгон тохижуулсан бөгөөд энэ онд үргэлжлүүлэн ахлах, дунд ангид уг төслийг хэрэгжүүлж эхэлж байна. “Цахим анги” төслийн хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 сургуульд цахим сургалтын танхимын тоног төхөөрөмжийг нийлүүллээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр “Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цахим контент бэлтгэх, цахим хичээлийг зохион байгуулах, зайн сургалтаар дамжуулж, сурагчдын мэдлэг, чадварыг бататгах, тэдний идэвхийг үнэлэх, шалгалт өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх, сургууль, багш, эцэг эх хүүхдийнхээ сурах үйлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломж бүрдэх юм.
“Цахим анги” төслийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн хаврын элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн:
- Хэрлэн сумын 1, 8, 12 дугаар сургууль, Баяндун, Чулуунхороот сумдын ерөнхий боловсролын сургууль, Долоодой сургуулиудад тус тус гардуулан өглөө.