Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны нэрэмжит “АХМАД ДАЙЧДЫН ӨДӨРЛӨГ” шагнал гардуулах арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 09-ний боллоо.
Өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны дарга, Засаг дарга М.Бадамсүрэн болон хууль сахиулах болон цэргийн хүрээний байгууллагуудын дарга нар, ахмадууд оролцож, хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Энэ үеэр салбартаа хөдөлмөрөө үнэлүүлсэн зарим ахмад ажилтнуудыг төрийн болон салбар хороо, аймгийн шагналаар шагнасан юм.