“Бүрэн Монгол” төслийн багийг хүлээн авч уулзлаа.

2 жил
“Бүрэн Монгол” төслийн багийг хүлээн авч уулзлаа.
 
Энэхүү төсөл нь Монгол орны өнцөг бүрт амьдарч буй , амьдралын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваа залуу гэр бүлийг дэмжиж 6 ханатай гэрийг сүүлийн үеийн загвар дизайнаар бүтээгдсэн цэвэр модон иж бүрэн тавилгын хамт өгөхөөс гадна , ХНХЯ-тай хамтарч тухайн өрхдөө ажлын байр эсвэл малжуулах төсөлд хамруулах , мөн аймаг орон нутгийн дэмжлэгээр амьдрах газар хашаатай нь шийдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байна.
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН: Үндэсний өв соёл уламжлалыг тээн, түгээн дэлгэрүүлж буй бөхчүүд та бүхэн маань иргэд, нийгэм рүүгээ чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаад сайшаалтай хандаж байна. Бид сонгогдсон өрхөд бусад шаардагдах газар, хашаа зэргээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
 
Төсөл үндсэн 4 бүсчлэлээр хэрэгжиж байгаа ба эхний Баруун бүсийн 8 аймагт 2022.08.01- 2022.08.22 -ны хооронд амжилттай хэрэгжсэн. Зүүн бүсийн 5 аймагт 2022.09.05-наас хэрэгжиж эхлээд байна. Дорнод аймаг нь төсөл хэрэгжиж буй 10 дахь аймаг ба Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчийн гэр бүл сонгогдсон байна.