Энэ жилийн Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, уран зураг, урлалын чиглэлээр уран бүтээлчдийг сургаж бэлтгэх их үйлсэд өөрийн билэг авьяас, хөдөлмөр зүтгэлээ зориулан амьдарсан Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул БНМАУ-ын маршал Х. Чойбалсангийн шагналт, Ардын зураач, МУ-ын УГЗ, зураач Гэлэгийн Одонгийн уран бүтээлийн “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнг Дорнод аймгийн Дашбалбар сумын музейн хамт олон зохион байгуулж байна.