Дорнод аймгийн соёлын салбарт аймгийн Хөгжимт драмын театр, аймгийн Музей, Төв номын сан, Ялалт музей, сумдын Соёлын төв, нийт 17 байгуулагад 268 соёл урлагийн ажилтан ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн соёл урлагийн ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлж, соёл урлагийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын мэдээллийг өглөө.
Дорнод аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг үргэлжлүүлж, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилтыг дэвшүүлж, “Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2018 оноос эхлэн аймгийн соёл урлагийн мэргэжлийн байгууллагууд болон сумдын Соёлын төвүүдийн бие даан хөгжих чадамжтай болгох, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үр ашгийг өсгөх, соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготойгоор “Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 2018-2022 онд нийт 397,5 сая төгрөгийг Орон нутгийн төсвөөс жил бүр нэмэгдүүлэн /2022 онд 100,0 сая/батлан хэрэгжүүлж ирлээ.
Соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр соёл урлагийн салбарт олон ахиц дэвшил гарсаныг 2017 оны суурь түвшинтэй харьцуулахад 5 жилийн хугацаанд салбарын байгууллагуудын техник хэрэгсэл, хөгжим аппратур, тоног төхөөрмж 81% шинэчлэгдсэн, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагаагаар албан хаагчдын ур чадвар 62% ахиж, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, биет болон биет бус өвийг уламжлуулан өвлүүлж, түгээн дэлгэрүүлэн сурталчлах, соёлын өвийн чиглэлээр иргэдэд чиглэсэн олон талд үйл ажиллагаа 65%, салбарын хүрээнд гаргаж буй амжилт ололт 63% ахиж, ажиллах таатай нөхцөл боломж 50% ахисан үзүүлэлттэй байна.
Улсын төсвөөр 2021-2022 онд Соёл урлагийн салбарт нийт 5 шинэ барилгын хөрөнгө оруулалт хийгдэж, барилгын явц 76 хувьтай байна.
Мөн 2022 онд аймгийн Соёл урлагийн газрыг шинээр байгуулан аймгийн Засаг даргын захирамжаар бүтэц, орон тоог батлан ажиллаж байна.
Цаашид соёлын урлагийн салбарын хүний нөөц боловсон хүчнийг бэлтгэх, соёлын ажилтныг сум орон нутагт тогтвор сууршилтай ажиллуулах, соёлын үйлчилгээг алслагдсан сум орон нутагт чанартай хүргэх чиглэлээр бодлогын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.