ус хуралд БНХАУ, БНСУ, Япон улсын хот, мужууд, Монгол Улсыг төлөөлж Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас цахимаар оролцлоо.
Манай аймаг Их түмэн санаачилгын орон нутгийн хамтын ажиллагааны гишүүн орноор 2011 онд элсэж, Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 3 дугаар уулзалтыг Монгол Улсад анх удаа 2015 онд орон нутагтаа амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ удаагийн Ложистикийн дэд хорооны 8 дугаар хурлыг манай аймаг удирдан зохион байгуулж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин, цахилгаан дулааны эрчим хүч, зам харилцаа зэрэг дэд бүтцийн томоохон чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нэгдсэн төслүүд хэрэгжүүлэхэд анхаарах чиглэлийг баримталж байгаагаа илэрхийлээд цаашид хамтран ажиллах саналаа дэвшүүллээ.