Аймгийн засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” төсөлд хамрагдсан Б.Баярцэцэг Халхгол суманд ажиллаж байна.

2 жил
Аймгийн засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” төсөлд хамрагдсан Б.Баярцэцэг Халхгол суманд ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2019 оноос эхлэн сумдад нэн шаардлагатай боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх "Нутгийн ирээдүй" төслийг хэрэгжүүлсэн.
 
Төслийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын байдлаар Хүний их эмч мэргэжлээр-8, Малын их эмч мэргэжлээр-3, Агрономич мэргэжлээр-1, Багш мэргэжлээр-7, Сувилагч мэргэжлээр-2, нийт 21 оюутан төгсөж, тухайн сумандаа ажиллан, амьдарч байгаа юм.
 
Тэдний нэг нь 2022 оны төгсөгч Б.Баярцэцэг Халхгол суманд сувилагчаар ажиллаж байна.
"НУТГИЙН ИРЭЭДҮЙ" төслийн төгсөгч Танд ажлын амжилт хүсье!